Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ


 
2016 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Сингапур улсад “Олон Улсын Гэр Бүлийн Тухай Хууль 2016” бага хурлыг Сингапур улсын гэр бүлийн шүүх болон АНУ-ын шүүх хамтран зохион байгуулах гэж байна.

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос явуулсан хүсэлтийн дагуу дээрх бага хуралд 2 хүний хурлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх талаар хариу ирүүлсэн байна. 

Бага хурлын төлбөр нь $842,65 сингапур доллар бөгөөд оролцох шүүгч нар нь хурлын зардлаас бусад зардлыг өөрөө хариуцах болно. Оролцогч нар 5 одтой зочид буудалд буудлах ба бага хурал нь Дээд Шүүхээс 5-8 минутын хугацаанд алхах зайтай бөгөөд буудлын төлбөр нь нэг өдрийн 300,14 ам.доллар байна.

Мөн 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болох Хил зөрчлийн /үүнд Хүүхэд байгаа тухай/ асуудлыг шийдвэрлэх бага хурал болох энэхүү хуралд мөн оролцох боломжтой юм. Бага хурлыг Гэр бүлийн маргааны шүүх болон Гаагийн Олон улсын хуулийн этгээдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг бага хуралд оролцоход төлбөргүй юм.

Иймд бага хуралд оролцох хүсэлтэй шүүгч нар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор хүсэлтээ  judgewoman@shuukh.mn хаягаар ирүүлнэ үү.

 

Мөн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99721233, 99131816 утсаар лавлана уу. 

Шүүгчдийн цалингийн талаар мэдэгдэл хүргүүллээ

 

Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд "шүүгчдийн цалингийн санг 3,2 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1дахь хэсэг “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна.

Үүнтэй холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт дараах мэдэгдлийг хүргүүллээ.

 


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД  ТАНАА

 

 

“Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ нь нийт гишүүн-шүүгч эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд "шүүгчдийн цалингийн санг 3,2 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1“Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэсэн заалт, “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьжээ.

Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалтад харшилж байхын зэрэгцээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, шүүхийн болон шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.

Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннаймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

Шүүгч бидний эрхэлж байгаа ажлын ачаалал өндөр, бусад үйл ажиллагаа эрхлэх эрх хуулиар хязгаарлагддаг тул амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн албан тушаалын цалингаараа хангаж байдаг.

Улсын Их Хурал хууль тогтоохдоо Үндсэн хуулийг ягштал баримтлах нь эрх зүйт төрийн эрхэм шинж тул Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхнийг хууль зүйн болон ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэхүү Үндсэн хууль дээдлэх үзлийг баримтлан төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган, Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтад харшилсан, Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийн төслийг батлахгүй гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

 

                      МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 

Туркын шүүхэд үүсээд байгаа асуудлаар Европын Зөвлөлд цахим өргөдөл гаргаж байгааг дэмжинэ үү

Эрхэм гишүүдээ,
 

Туркын шүүхэд үүссэн \3000 орчим шүүгчдыг чөлөөлөж, эхнээс нь хорьж эхэлсэн\  ноцтой асуудлын талаар орйын өдрүүдэд ОУШүүгчдийн холбоо болон Улс орнуудын шүүх, засгийн газруудын зүгээс олон талт арга хэмжээ авч байгааг та бүхэн мэдэж байгаа бизээ.

ОУШХолбооноос энэхүү илтэд хуульд нийцээгүй, ОУ-ын хэм хэмжээг зөрчсөн, шүүгч нарыг бүдүүлэгээр хомроглон халж, цагдан хорьж хэрэг хүлээлгэж буй асуудлыг эсэргүүцэн Европын Зөвлөлд цахим өргөдөл гаргаж байгаа бөгөөд нийт 5000 хүн цахимаар уг өргөдлийг дэмжсэн тохиолдолд бодитой арга хэмжээ авагдах боломжтой болох тул улс орнуудын хуульч, шүүгч нарыг доорх хаягаар орж дэмжихыг уриалсан захидал ирүүлээд байна.

http://ow.ly/qKXB302lnBM.

Монголын шүүгчдийн холбоо ОУШХ-ны гишүүн байгууллагын хувьд энэхүү уриалгыг та бүхэнд дамжуулж байна. Тиймээс энэхүү бусармаг, хууль журмын дагуу бус хомроглон үйлдэж буй ажиллагааг эсэргүүцэж байгаа гишүүд дээрх хаягаар орж цахим өргөдөлд нэгдэнэ үү.

Удирдах зөвлөлийн гишүүд сонгогдлоо

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд 14 гишүүн-шүүгчийн нэрийг дэвшүүлэн холбооны гишүүдээс санал авах ажиллагааг бүх шүүхийн Тамгын газрын и-майл хаягаар дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн 18.00 цаг хүртэл явуулсан. Харин санал хураалтад нийт 13 шүүхийн 58 шүүгч оролцож, дараахь байдлаар удирдах зөвлөлийн гишүүдэд санал өгч, эхний 9 гишүүн сонгогдлоо.  

Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийг сонгох саналын хуудас хүргүүллээ

 

Тус холбооны дүрмийн 3.2.1-д “Холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг холбооны нийт гишүүдээс цахим хэлбэрээр санал авах байдлаар сонгоно” гэж заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 14 шүүгчээс 9 шүүгчийг сонгох саналын хуудсыг шүүхүүдийн Тамгын газрын майл хаягаар хүргүүллээ.

Гишүүд та бүхэн шүүх, салбар хороогоороо дамжуулан эсхүл өөрөө шууд саналаа тус холбооны judgewoman@shuukh.mn хаягаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18.00 цагийн дотор ирүүлж, идэвхтэй оролцохыг хүсье.  

Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхтуяаг санал болгохоор шийдвэрлэлээ

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох асуудлаар Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс санал авах ажиллагааг 2016.06.20-2016.06.23-ны өдрийн хооронд зохион байгуулсан боловч нэр дэвшигч М.Батсуурь, Д.Мөнхтуяа нар нь санал хураалтад оролцсон гишүүдээс хамгийн олон санал авч, санал тэнцсэн байна.

Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдааныг 2016.06.27-ны өдөр зарлан хуралдуулж, тус хуралдаанаар хамгийн олон санал авсан нэр бүхий дээрх 2 дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Дээд шүүхийн шүүгч,  Дашдоржийн Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд санал болгохоор шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Монголын хуульчдын холбооны цахим хуудас

Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацааг сунгалаа

 

       Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн 9 гишүүнд нэр дэвшүүлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7/02 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу

-          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч О.Оюунгэрэл, Н.Дуламсүрэн

-          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч Д.Алтантуул,

-          Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээс Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд,

-          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа, Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа,

-          Багахангай Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөс Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранцэцэгийн нэрийг тус тус дэвшүүлэн ирүүлсэн байна.

 Харин бусад шүүх болон салбар зөвлөлөөс ямар нэгэн хариу ирүүлээгүйтэй холбогдуулан Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацааг сунгаж, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18.00 цагийн дотор  judgewoman@shuukh.mn хаягаар ирүүлэх талаар албан бичгийг шүүхүүдийн Тамгын газрын майл хаягаар дамжуулан дахин хүргүүллээ.  

Гишүүд та бүхнийг нэр дэвшүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье.

 

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны ажлын тайлан

Тус холбооны удирдах зөвлөл нь ажилласан бүрэн эрхийн хугацаанд нийт 9 удаа хуралдаж, холбооны дүрэмд заасны дагуу гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний чөлөөт цаг, эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг урамшуулан ажилласан. 

2013 онд Шүүхийн тухай багц хууль батлагдан гарч, шүүх байгууллага нутаг дэвсгэрийн хувьд өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар шүүгч нарыг дахин томилохдоо тэдний зөвшөөрөл, саналыг авалгүйгээр, өөр шүүхэд шилжүүлсэнтэй холбогдуулан нэр бүхий шүүгч нараас ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилж, хариу авсан.

Энэ хугацаанд холбооны тэргүүн А.Отгонцэцэг тэргүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлснийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцээд холбооны тэргүүнээр шүүгч Ч.Цэндийг томилсон.

Улмаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр удирдах зөвлөлийн гишүүд ээлжит хуралдаанаа хийж, “Буцалтгүй тусламж, дэмжлэг олгох журам”-ын тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт оруулан, хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа шүүгчид олгох тэтгэмжийн хэмжээг 100.000 төгрөг болгож тогтоосон.

Мөн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс холбооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл, гишүүдийн татварыг нөхөн төлүүлэхээр 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг анхан болон давж заалдах шатны бүх шүүхэд шуудангаар болон цахим шуудангаар давхар хүргүүлэн шинэчилсэн бүртгэлийг хийж, татвар төлүүлэх ажиллагаа явагдаж байна.  Үүнээс гадна дараах үйл ажиллагааг явуулсан.

Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай

 

 

Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны дүрмийн 3а.1-д “Удирдах зөвлөл нь холбооны 9 гишүүдээс бүрдэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 3 жил байна” гэж зааснаар удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна.

Холбооны дүрмийн 3.2.1-д “Холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг холбооны нийт гишүүдээс цахим хэлбэрээр санал авах байдлаар сонгоно” гэж заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цаг хүртэл, сонгох хугацааг мөн сарын 25-ны өдрийн 15.00 цагт дуусгавар болгон judgewoman@shuukh.mn хаягаар авахаар Удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн өдрийн хуралдаанаар тооллогын комиссыг  Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, тус холбооны гүйцэтгэх захирал Л.Хэрлэнчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичгийг шүүхүүдэд Тамгын газрын майл хаягаар дамжуулан хүргүүлж, нэр дэвшүүлэх хүсэлтийг тус холбооны judgewoman@shuukh.mn хаягаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагаас өмнө авахаар боллоо. Гишүүд та бүхэн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцоно уу. 

          

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 

 

 

Олон Улсын Шүүгч Эмэгтэйчүүдын Холбооны 13 дахь удаагийн Олон улсын бага

 

2016 оны 05 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Шүүгч Эмэгтэйчүүдын Холбооны 13 дахь удаагийн Олон улсын бага хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа оролцоод ирлээ.  

Уг бага хурал нь Олон Улсын Шүүгч Эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болсон бөгөөд ойд зориулан холбооны зүгээс дурсгалын зүйл хүргүүлсэн.   

 

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье.

 

дэлгэрэнгүй

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

 

Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах  “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сар 26-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

     Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн удирдагч П.Бадамрагчаа нар удирдан явуулсан бөгөөд  доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” болон “Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэвдээр  “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны төвийн судлаач П.Баттулга “Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, судлаач П.Цэцгээ “Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт” сэдвээр, судлаач Ж.Бариаширсүрэн “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” сэдвээр хийсэн судалгааны дүнгээ танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Монгол Улсын шүүхийн захиргаа, менежмент, хариуцлага тооцох зэргийг нэг институцид багтаадаг нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй томоохон хүчин зүйл” хэмээлээ. Мөн судлаач П.Баттулга “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний тоо хэт бага байгаа нь эргээд хараат бус байдалд нөлөөлж байна” гэв.

        Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж, шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргасан. Гэсэн хэдий ч шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх арга, ажиллагаа нь бодит шалгуурт үндэслэж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна” гэдгийг уламжилж байлаа. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны дагуу шүүгчийг томилдог байтал, Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг мөн адил томилж байгааг шүүмжилж байв.

        Үүнийг зэрэгцээ шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлсэн явдал нь шүүгчийн албан тушаал эрхэлж буй хуульчдын хараат бус байдал, нийтлэг эрх ашгийг хөндсөн, цаашид ийм жишиг тогтоох ноцтой үр дагавартай болохыг ч онцолсон юм.

        Хуульчдын холбоо шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудалд онцгойлон анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын санал болон судлаачдын дүн, шинжилгээ нь цаашид Хуульчдын холбоог өөрсдийн байр сууриа хадгалж, тууштай ажиллахад түлхэц болох юм.

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

Олон Улсын Шүүгч Эмэгтэйчуудын Холбооноос 13 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын бага хуралд Монгол улсаас 2 эмэгтэй шүүгч оролцох боломжтой талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас тус холбоонд мэдээлэл ирүүллээ.  Уг бага хурал нь 2016 оны 05 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах юм байна. 

Иймд бага хуралд оролцох сонирхолтой, англи хэлээр чөлөөтэй ярих чадвартай эмэгтэй шүүгч нар  2016 оны 02 дугаар сарын 26-ны дотор life_l_kh@yahoo.com хаягаар тус бага хуралд оролцох хүсэлтээ ирүүлнэ үү.

 Тодруулах зүйлээ 99721233, 99131816 утсаар лавлана уу. 

 

Жич: Олон Улсын Шүүгч Эмэгтэйчуудын Холбооноос нийт зардлыг хариуцах болно.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 

 

2015 оны ажлын тайлан

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны

хийсэнажлын тайлан

 

Тайлангийн хамрагдах хугацаа: 2015.01.01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

            Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо нь 2015 онд холбооны зорилгод заасны дагуу шүүгч эмэгтэйчүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мөн ажлын ачаалал ихтэй байдагтай холбогдуулан гишүүдийнхээ эрүүл мэнд, амралт чөлөөлт цагт зориулсан үйл ажиллагааг явуулж, өвчний улмаас эмчилгээ хийлгэж буй эмэгтэй шүүгчдэд буцалтгүй тэтгэмж, дэмжлэг үзүүлэн, удирдах зөвлөлийн хуралдааныг 2 удаа хуралдуулж ажилласан болно. Үүнд:

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг хийж, 2014 онд хийсэн ажлын тайлан болон 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эрхэм шүүгч гишүүд та бүхэн минь XVII жарны "МУУ НҮҮРТ" хэмээх ГАЛ БИЧ жилдээ

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО 

Хавдарын эсрэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

 

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулсны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүх, эрүү, иргэн, захиргааны хэргийн давах болон анхан шатны нийт 62 эмэгтэй шүүгч нараа хавдарын нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

НУРУУНЫ ӨВЧНИЙГ АНАГААЖ ГЭДЭС БАГАСГАХ ЖОР

Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай "мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.
Өдөрт ердөө л 5 минутыг дасгалд зарцуулснаар бие чинь сайжирч, гэдэс багасан, нуруу тэгширдэг гэнэ.

Оддын дасгалжуулагчийн өгч буй 10 зөвлөгөө

1. Үр дүнтэй дасгалуудыг сонго

Бүх төрлийн дасгал сургуулилт чухал боловч хурдан хугацаанд нүдэнд харагдахуйц үр дүнд хүрэхийн тулд биедээ тохирсон зөв дасгалыг дагнан хийгээрэй. Амьсгаагаа задалж чанга, чийрэг биетэй болохыг хүсч байгаа бол йогийн дасгал, суниалт, урагш алхан босч суух болон унадаг дугуйн дасгалуудыг түлхүү хийх нь илүү ач холбогдолтой байх болно. Түүнээс биш бүх л өдрийг фитнесс зааланд өнгөрөөх шаардлагагүй юм. Зүгээр л өөрийн харахыг хүсч буй үр дүнд тааруулан ач холбогдол бүхий хэдхэн дасгалыг сонгоорой.

 

2. Илчлэгээс их зүйл шалтгаална

Эрүүлээр таргалж, хэвийн жингээ барихын тулд биеийн дархлааг тэтгэсэн тэжээллэг хоол хүнс хэрэглэж эрч хүчээ нөхөж байх нь чухал гэж зөвлөж байна. Хоолоо хасах, хоолны зөв дэглэм барих хоёр их ялгаатай зүйл. Өдөр тутам хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ илчлэг чанарыг сайн байлгаж, тослог чихэрлэг чанарыг бага байлгахад байнга анхаарч байгаарай.

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай

 

 

  МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 2016оны  01дүгээр                                   Дугаар 01                                       Улаанбаатар

сарын 18-ны өдөр                                                                                                хот 

 

      ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДЭД 

                                                                                                                      

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо нь Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулж, тус төвд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гишүүдээ хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо.

Шүүхүүд салбар хороогоороо дамжуулан, дээрх үзлэгт хамрагдах хүсэлтэй эмэгтэй шүүгчдийн нэрсийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор life_l_kh@yahoo.com хаягаар яаралтай ирүүлнэ үү.

Үзлэгийн багцын үнэ 55000 төгрөг бөгөөд уг үйлчилгээнд ямар үзлэг, шинжилгээ хамарч байгааг хавсралтаар хүргүүлэв.

Холбогдох утас: 99721233, 99131816

 

ТЭРГҮҮН                                             Ч.ЦЭНД

 

 

 

Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

 

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, 2015 оны ажлын болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Холбоо нь 2016 ондоо гишүүдийнхээ эрүүл мэнд, амралт чөлөөт цагт болон гадаад харилцаанд чиглэсэн үйл ажиллагааг явуулахаар болсон. Үүний дагуу эхний ээлжинд Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулж, тус төвд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гишүүдээ хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар боллоо.

Мөн уг хуралдаанаар сүүлийн 3 жилийн хугацаанд татвараа сайн төлж байсан Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Говьсүмбэр аймгийн шүүхүүдийг 100,000 төгрөгөөр тус тус шагнахаар шийдвэрлэсэн байна.

 

Мэдэгдэл

 

 

МЭДЭГДЭЛ

 

Шүүх аливаа хэрэг маргааныг төвийг сахиж, шударга, алагчлахгүй эцэслэн хянан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг ардчилсан төрийн бие даасан нэг эрх мэдэл билээ.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг.

Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм.

Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннаймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж хуульчилж өгсөн байна.

Шүүгч нарын эрхэлж байгаа ажлын ачаалал өндөр, өөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх хуулиар хязгаарлагддаг тул амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн албан тушаалын цалингаасаа хангаж байдаг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд "шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьжээ.

Уг хуулийн төсөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно.”, 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн, шүүхийн болон шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.

Улсын Их Хурал хууль тогтоохдоо Үндсэн хуулиа ягштал баримтлах нь эрх зүйт төрийн эрхэм шинж бөгөөд энэхүү Үндсэн хууль дээдлэх үзлийг баримтлан Улсын Их Хурал болон Засгийн газраас төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлс болох шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Иймд Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхнийг хууль зүйн болон ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтад харшилсан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийн төслийг хэлэлцэхгүй, батлахгүй гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

                     МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Монголын шүүгчдийн холбоо мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

 

Монголын Шүүгчдийн Холбоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэдэг  төрийн бус байгууллага юм.

 

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсныг холбогдох  Байнгын хороо болон Улсын Их  Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Уг төсөлд шүүхийн төсвийг 23.4, шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар  тооцож, “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг  Улсын Их Хуралд тус тус өргөн барьсан байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нарыг томилжээ

Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч нарыг томилсон байна.

Нэг өдрийн сувилалын эрхийн бичгээр шагналаа

 

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн билээ.

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос уг шүүхийн спорын наадамд амжилттай оролцсон дараах эмэгтэй шүүгч нараа “Тэжээхүй төв”-ийн алжаал тайлах сувилалын 1 удаагийн эрхийн бичгээр шагналаа. 

Эрүүл агаар-Явган аялал

 

Эрүүл агаар-Явган аялал

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос шүүгч нарынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэж эрүүл мэнддээ анхаарч мэргэжил нэгт шүүгч нартайгаа хамтдаа нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Богд хаан уул руу алхах явган аялалыг зохион байгуулж байгаа тул эрхэм шүүгч та бүхнийг хамтдаа алхахыг урьж байна.

Маршруут нь: Богд уул- Баруун ширээтийн чиглэлд алхалт хийнэ. Нэгэн өдрийг эрүүл цэвэр агаарт хамт өнгөрүүлж эрүүл мэнддээ багахан хувь нэмэр оруулж өөрсдийгөө эерэг энергиэр цэнэгэлцгээе.

Уулзах газар: Хөдөө аж ахуйн их сургуулийн урд байрлах “Зайсан Богд хаан амралтын газар”-ын үүдэнд өглөө 08:30 цагт цуглан 09:00 цагаас уул руугаа алхах болно.

Тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан хувцас болон хувийн бэлтгэлээ сайн хангаж ирнэ үү. 

Жич: Ууланд алхахдаа хөнгөн зуушаа бэлдэж ирж болно.

Тус аялал бүх шүүгч нарт нарт нээлттэй бөгөөд аялалтай холбоотой асуудлыг 99721233 дугаараас тодруулна уу.

Бөөрөнд тустай хүнс

Бөөрний өвчтэй бол дараахь хүнсийг хэрэглээрэй
 

Бид бөөрний тухай юу мэдэх вэ? Олонх хvн шээс дамжуулах замын эрхтэн л гэхээс өөрийг мэдэхгvй. Бөөрний орчим өвдөх, загатнахаас бусад тохиолдолд бөөрний тухай ямар нэг зvйлийг мэдэхийг ч хvсдэггvй. Тэгвэл бөөр маш олон vvрэгтэй. 

Эрүүл мэндэд тустай “Супер 5-н хүнс”-ийг эрдэмтэд нэрлэв

Хүний эрүүл мэндэд ашиг тустай, стрессийг анагаагч, тэр байтугай зүрхний өвчинг эдгээж, чихрийн шижингийн эсрэг үйлчилдэг чухам ямар “Супер хүнс” байдаг тухай CNN агентлаг Америкийн алдартай эрдэмтэдтэй уулзаж ярилцан тусгай сурвалжлага бэлтгэн 2 дугаар сарын 18-ны өдөр өөрийн сайтдаа нийтэлжээ. Эрдэмтэд доор дурдсан таван хүнсийг “Супер 5-н хүнс” хэмээн нэрлэж ач тусыг нь дэлгэснийг уншигч таньд хүргэж байна.

Хийсэн ажлын тайлан

 

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Отгонцэцэг тэргүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлснийг  2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцээд холбооны тэргүүнээр шүүгч Ч.Цэндийг томилсон байна.


Монголын шүүгчдийн холбооноос мэдэгдэл гаргажээ

МЭДЭГДЭЛ

 

            Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.

Удирдах зөвлөл хуралдав

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал хуралдаж, 2014 оны ажлын тайлан болон 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

УСЫГ ХЭДЭН ЦАГТ ЯАЖ УУХААС ХАМААРЧ ӨӨР ӨӨРӨӨР ҮЙЛЧИЛДЭГ БАЙНА

Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ.

Амжилтанд хүрч чаддаггүй хүмүүсийн нийтлэг 9 чанар

1. Бусдын бодол санаа шүүмжлэлийг нөлөөнд байдаг өөрийнхөөрөө амьдардаггүй хүмүүс
2. Тодорхой үйл явдал нөхцөл байдалд зохицож чаддаггүй хүмүүс
3. Айж эмээн шиидэмтгий бус зангаасаа болоод шууд шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс

Удирдах зөвлөл хуралдав

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа.

 

 

Шинэ Удирдах зөвлөл үйл ажиллагаагаа эхлэв.

2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Холбооны Тэргүүн Х.Эрдэнэсувд шинэ Удирдах зөвлөлийг хуралдуулж, Холбооны тамга тэмдгийг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгөв.

Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөв.

Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны бүх гишүүдийн Анхдугаар чуулган 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөв.

УРИЛГА

“Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны бүх гишүүдийн анхдугаар чуулган”-ыг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна.  

Залруулга

АНУ-д 2013 оны 05 дугаар сард зохион байгуулагдах англи хэлний  сургалтыг түр хугацаагаар хойшлуулах тухай.

Удирдах зөвлөл хуралдав

Холбооны Удирдах зөвлөл 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хуралдав.

Удирдах зөвлөл хуралдана

Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал хойшиллоо.

АНУ-д зорчсон тэмдэглэл

Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны шугамаар 2012 оны 6 дугаар сард АНУ-ын Флорида мужийн "Inlingua" англи хэлний сургалтын төвд суралцаад ирсэн нөхөд маань аян замын тэмдэглэлээ сонирхуулж байна.  

 

Сургалтад хамрагдаад иржээ

2012 оны 6 дугаар сарын 11-25-ны өдрүүдэд манай Холбооны шугамаар Монголын шүүхийн шүүгч, ажилтнууд АНУ-ын Флорида мужид англи хэлний сургалтад амжилттай хамрагдаад эх орондоо иржээ.

Олон улсын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны хурлын талаарх дэлгэрэнгүй танилцуулга

Олон улсын Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны 2012 онд болох бага хурал нь “Аюулгүй, сайн сайхан байдлыг хангах нь” сэдвээр зохион байгуулагдахаар болжээ.